Lib4U
номын сангийн цогц програм хангамж
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
Lib4U програм нь электрон номын сан болон электрон каталог байгуулан интернэт болон дотоод сүлжээндээ байрлуулж уншигчиддаа ашиглуулах, зураасан кодын тусламжтайгаар номын сангийнхаа үйлчилгээ, шилжүүлэг, тооллого хийх үйл ажиллагааг автоматжуулах, номын сантай холбоотой төрөл бүрийн диаграм, тайлан мэдээгээр хангагдах зэрэг өргөн боломжийг олгоно.

2002 онд БСШУЯ, “Боловсролын Салбарын Хөгжлийн Хөтөлбөр”-өөс зарласан номын сангийн шилдэг програм хангамжийн уралдаант шалгаруулалтанд түрүүлсэн.
2007 онд БСШУЯ, “Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр-2”-оос зарласан тендер шалгаруулалтанд түрүүлсэн.

Lib4U програм нь Монгол улсын нийслэл болон бүх аймгуудад байрлах Ерөнхий боловсролын цогцолбор сургуулиуд, ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СЭЗДС, Их Засаг Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүрээ Дээд Сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүд, Аймгийн төвийн Нийтийн номын сангууд, Нээлттэй Нийгэм Форум, Хууль Зүйн Үндэсний Төв, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв, ИНЕГ, Хүүхдийн номын ордон зэрэг нийт 100 гаруй байгууллагын номын сангуудад хэрэглэгдэж хэрэглэгчид болон тэдгээрийн олон мянган уншигчдын талархлыг хүлээж байна.


Lib4U програмыг тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд олон салбартай томоохон номын сангуудад зориулсан Lib4U NET Version, дунд болон жижиг номын сангуудад зориулсан Lib4U PC Version гэсэн 2 чиглэлээр хөгжсөн.
 

Lib4U NET Version
програмын ажиллах орчны диаграм

 

Lib4U PC Version
програмын ажиллах орчны диаграм


Lib4U програмын ерөнхий онцлогууд:
 
  • Электрон номын сан байгуулан интернэт болон дотоод сүлжээндээ байрлуулж уншигчиддаа ашиглуулах боломж олгоно.
  • Электрон каталогт дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр дамжуулан, нэмэлт програм суулгалгүйгээр дурын веб броузер ашиглан төрөл бүрээр хайлт хийх боломжтой.
  • Зураасан код бүхий уншигчийн үнэмлэхийг пластик карт болон цаасан дээр хэвлэх эсвэл захиалгын файл гаргах боломжтой.
  • Номын зураасан код, формуляр зэргийг хэвлэх боломжтой.
  • Дээрх зураасан кодын тусламжтайгаар номын сангийн үйлчилгээ явуулах, номын тооллого, шилжүүлэг хийх иж бүрэн системтэй.
  • Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн диаграм, тайлан мэдээ гаргадаг.
  • Тайлан мэдээ, диаграм болон програмын бусад өгөдлийг Excel, HTML эсвэл зургийн файл болгон экспорт хийж гаргах боломжтой. Мөн Word зэрэг бусад хэрэглээний програмд өгөгдлийг хуулбарлан оруулах боломжтой.
  • Олон улсын номын сангийн MARC21 стандарттай тохиромжтой.
  • Номын сангийн "DDC", "ББК", "УДК" зэрэг ямарч ангиллыг хэрэглэж болно.
  • Номын сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг дахин бичилгүйгээр “MNS5271:2003” стандартын дагуу програмаас шууд үүсгэн, хэвлэн гаргах боломжтой.
  • Каталогын бүртгэл, нэг бүрчилсэн бүртгэл, нэгдсэн бүртгэл, өдөр тутмын бүртгэл зэрэг номын сангийн стандарт бүртгэлүүд хөтлөгддөг.
  • Ном тодорхойлоход хэрэглэгдэх хэл, улс, хот, хэвлэлийн газруудын лавлах системтэй.
  • Уншигчдад Email бичих боломжтой.
  • Дурын байдлаар тайлан мэдээ гаргах, хайлт хийхэд зориулагдсан хүчирхэг шүүлтүүр, хайлтын системүүдээр бүрэн тоноглогдсон. Мөн програмын мэдээлэл харуулах хүснэгтүүд нь их уян хатан бөгөөд номын санч өөрийн хүссэн байдлаар баганануудын аль нь харагдах, харагдахгүй байхыг тохируулах, хүссэн талбараараа бүлэглэх, дурын талбараар хайлт хийх гэх мэт өргөн боломжтой. 
  • Програмын хэрэглэгчид тус тусдаа түлхүүр үг, мэдээлэлд хандах эрх хэмжээтэй бөгөөд үүнийг зохицуулах боломжтой.

Lib4U програмыг хэрэглэгчдээс албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, сэтгэгдлүүдээс …

ШУТИС-ийн номын сангийн захирал Ч. Гульнар /Доктор, Профессор/:

ШУТИС-ийн хэмжээнд дөрвөн уншлагын танхим, хоёр номын фонд бүхий төв номын сангаас гадна төв рүүгээ шилэн кабелийн сүлжээгээр холбогдсон ҮТДС, КТМС-ийн номын сангуудад болон тусдаа сервертэй ХМТС-ийн номын санд програмын NET хувилбарыг, бусад МИС, Эрдэнэт, Дархан, Өвөрхангайн Технологийн Сургуулиудын номын сангуудад Lib4U програмын PC хувилбарыг тус тус хэрэглэдэг.

Lib4U програмыг хэрэглэснээр манай номын сангийн үйл ажиллагаанд маш олон дэвшил гарсны заримаас нь дурьдвал

  • Интернэтийн электрон каталогийг манай номын сангийн уншигчид буюу нийт багш, оюутнууд өргөнөөр ашигладаг бөгөөд шаардлагатай мэдээллээ цаг алдалгүй олж авсандаа талархалтай байдаг.
  • Номын сангийнхаа үйл ажиллагаанд зураасан кодны үйлчилгээний системийг бүрэн нэвтрүүлснээр номын санчдын бичиг цаас, бүртгэлийн гар ажиллагааг багасгаж илүү шуурхай, орчин үеийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болсон. 

МУИС-ийн номын сангийн эрхлэгч Д. Саранцэцэг:

… Lib4U програм нь ашиглахад хялбар, баркод нь энгийн laser принтерээр хэвлэгдэн гардаг ... програм хангамжаа байнга шинэчилж тухай бүрт нь заавар зөвлөгөө өгч байдаг ... номын фондын тооллого тооцоо хийх, төрөл бүрийн статистик үзүүлэлтийг гаргах зэрэг үйлдлүүд автоматаар хийгдэж бидний дотоод ажиллагааны цаг завыг ихээхэн хэмнэж байна. ...

ХААИС-ийн номын сангийн эрхлэгч Ж. Төмөртогоо:

... Манай номын сан нь 2002 оноос эхлэн Lib4U програмын хувилбаруудыг авч ашиглан ихээхэн амжилттай ажиллаж байна. ... програмыг ашиглан каталогийн цаасан карт, номын формуляр, зураасан код, уншигчийн зураасан кодтой үнэмлэх хэвлэн гаргадаг. ... Номын сангийн өдөр тутмын бүртгэлийг автоматаар хөтөлдөг. Програмаас уншигч, ирц, ном олголт, буцааж авсан номын мэдээллийг шинжлэх ухааны салбар, төрөл анги, хэл тус бүрээр нь гарган авч ажилдаа хэрэглэж байна. ... Програм нь түлхүүр үгээр хамгаалагдсан байдаг бөгөөд номын санчдын мэдээлэлд хандах эрх хэмжээг янз бүрээр тохируулах боломжтой, номын баазад ямар номын санч ном бүртгэсэн, засвар хийсэн гэдгийг мэдэж болдог нь ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд сайн талтай. ...

Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын Мэдээллийн менежер Д. Балжид:

… 2003 оны 6 сараас номын санд зориулсан Lib4U програмыг ашиглаж байна. Бид тус програмын тусламжтайгаар орчин үеийн номын сангийн үйлчилгээний ажлаа хөнгөвчилдөг. ...

Хууль Зүйн Үндэсний Төв номын сангийн номын санч М.Уянга:

Lib4U програм хангамжийг 2006 оны 6 сараас “Волвес” компаниас гэрээний үндсэн дээр авч ашиглаж байгаа бөгөөд энэ хугацаанд олон давуу талтай байна. ...

СЭЗДС-ийн номын сангийн эрхлэгч Г.Содгэрэл:

… Номын сангийн ном зүйн мэдээлэл болон ном ажиллах ажлуудыг маш их хөнгөвчилж хурдан шуурхай болгож байгаа нь өнөөгийн манай номын сангийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна. … Lib4U програм нь номын сангийн менежментийг боловсронгуй болгоход маш том түлхэц болсон гэж манай номын сангийн зүгээс үнэлж байна.

Lib4U програмыг ашигладаг номын сангуудын уншигч хэрэглэгчид ч мөн адил өндөр сэтгэгдэлтэй байдаг.

 


Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Соёл, Урлагийн газрын мэргэжилтэн Б.Баяраа:

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор зарласан тендерт LIB4U програм хангамж шалгарсан цагаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Монголын 26 номын сан уг програм хангамжийг ашиглан, ном, мэдээллийн электрон каталогийн санг бүрдүүлэх, бар кодын туслалцаатайгаар асар их хугацаа, хөдөлмөр шаарддаг номын тооллогын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, уншигчдад дотоод болон интернетийн сүлжээг ашиглан номын сангаар үйлчлүүлэх бүрэн боломжоор хангах болсон нь уншигч олны талархлыг хүлээж байгаа юм. Энэхүү програм хангамж нь жилээс жилд номын сангийн үйл ажиллагаа, уншигчдын эрэлт хэрэгцээ, үйлчилгээний онцлог, цар хүрээнд нийцэн өөрчлөгдөн шинэчлэгдэж сайжирч байгаа нь цаг үетэйгээ нийцэж байгааг дурьдах нь зүйтэй.


 
ВОЛВЕС ХХК, © 2001-2009

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, Компьютер ланд төв, 406 тоот
E-mail: big_gan@yahoo.com
Утас: 99193456